Thursday, September 15, 2011

Фэйсбүүкийг хэрхэн ашиглах вэ?

Та фэйсбүүкт нэгдэхээр шийдэв үү? Та ганцаараа бишээ. Фэйсбүүк 750 сая гишүүнтэй. Хэрэв фэйсбүүк улс байсан бол Энэтхэг, Хятадын дараа орох дэлхийн гурав дахь их хүн амтай орон болох байсан. “Үнэхээр аймшигтай том, эсвэл гайхалтай энэ бол таны хандлагаас шалтгаална.”

Та фэйсбүүкт нэгдэхээр шийдсэн бол эхлээд бүртгүүлэх хэрэгтэй.

Бүртгүүлэхдээ

1. http://www.facebook.com Фэйсбүүкийн хаяг. Та энэ хуудас руу ороорой.

Фэйсбүүкийн нүүр хуудас
2. Анкет бөглөнө. Овог нэр, имэйл хаяг, фэйсбүүктээ нэвтрэх нууц үг, хүйс, төрсөн өдрөө оруулна.

- First name - Нэр

- Last name - Овог

- Your Email – Таны имэйл хаяг

- Re-enter Email – Та имэйл хаягаа дахин оруулна

- New Password – Таны фэйсбүүкт нэвтрэхдээ хэрэглэх нууц үг

- I am (Select sex) - Хүйс

- Birthday (Month)(Day)(Year) - Төрсөн сар, өдөр, он

Жич: Таны нууц үгний урт 11-ээс олон тэмдэгтээс бүрдвэл сайн. Та фэйсбүүкт өөрийн жинхэнэ нэрээрээ орсон тохиолдолд танилуудад чинь таныг олоход амар байх болно.

3. Бүртгүүлье команд сонго. /Sign - Up/ Хамгаалалтын зурган код гарч ирнэ. Гарч ирсэн зураг дээрх кодыг доор нь бичээд дахин /Sign - Up/ товчыг дарна.

4. Фэйсбүүк таниас арван жилийн дунд сургууль, их сургууль гэх мэт боловсрол, ажил мэргэжлээ бичих эсэхийг асуух болно. Энэ ахламыг “skip” товч даран алхсаж болно, гэхдээ таньд бүх дарааллыг бүрэн гүйцэтгэхийг зөвлөж байна. Учир нь Фэйсбүүкийн хэрэглэгчид таныг таниж, олоход амар байх болно.

5. Таны фото зургыг асуух болно. Та веб камер ашиглан зургаа авхуулах эсвэл урьд нь байсан өөрийнхөө дуртай зургаа тавьж болно. Зургийн хэмжээ 200px өргөнтэй 600px өндөртэй байна. Хэрэв том зураг бол 200px болгож жижигрүүлнэ. Ямар нэгэн зураг тавиагүй тохиолдолд фэйсбүүкийн тогтмол зураг тавигдах болно.

6. Хэрэв та найзууддаа өөрийнхөө мэйл хаягаа сануулахыг хүсвэл энэ алхамыг бүрэн хийх хэрэгтэй. Энэ хэсгийг дараа нь дэлгэрэнгүй тайлбарлана.

7. Фэйсбүүк танд баталгаат мэйлийг явуулсаны дараа таны бүртгэл баталгаажиж та найзуудтайгаа холбогдох эсвэл шинэ танилуудтай болоход бэлэн болно.


Фэйсбүүкийн зарим статистик

Фэйсбүүкийн зарим статистик

  • 750 саяаас олон хэрэглэгчидтэй.
  • Монголд 204 мянгаас олон хэрэглэгч ашигладаг.
  • 190 орны хөгжүүлэгчид болон бизнес эрхлэгчид фэйсбүүкийг өргөтгөж байна.
  • Хэрэглэгчийн 50 хувь нь өдөр бүр фэйсбүүкт холбогддог.
  • Хэрэглэгчийн 43% нь фэйсбүүкт өдөрт хэд хэдэн удаа зочилдог.
  • Сард 3 тэрбумаас олон зураг фэйсбүүкт нэмэгддэг.
  • Долоо хоногт 5 тэрбумаас олон мэдээлэл цацагддаг (холбоос, мэдээ, блог, зургийн альбом гэх мэт).
  • Сард 3,5 сая үйл явдал ордог.
  • Гурван саяаас олон фэйсбүүкийн хуудас идэвхитэй байна.
  • Фэйсбүүкт 1,5 тэрбумаас олон бизнесийн хуудас байна.
  • Хэрэглэгчид өдөрт 20 аппликейшн суулгаж байна.

Фэйсбүүкийн хэрэглэгчийн зарим статистик

  • Нэг хэрэглэгч дунджаар 130 найзтай.
  • Нэг хэрэглэгч дунджаар сард 8 хүнд найз болох хүсэлт илгээдэг.
  • Нэг хэрэглэгч дунджаар өдөр 55 минутыг фэйсбүүкт өнгөрөөж байна.
  • Нэг хэрэглэгч дунджаар сард 9 мэдээг цааш нь түгээж байна.
  • Нэг хэрэглэгч дунджаар сард 90 агуулга үүсгэж байна.
  • Нэг хэрэглэгч дунджаар сард 4 фэн хуудсыг дагаж байна.
  • Нэг хэрэглэгч дунджаар сард 3 үйл явдалд бусдыг урьж байна.
  • Нэг хэрэглэгч дунджаар 13 бүлэгт бүртгэлтэй байна.

Фэйсбүүкийг хэн байгуулсан бэ?

Марк Зүкербэрг хэмээх залуу Харвардын их сургуулийн оюутан байх үедээ дотуур байрны оюутан нөхөд Эдуард Себерин, Дастин Московитс, Крис Хагес нартай хамт байгуулжээ. Эхэндээ зөвхөн Харвардын их сургуулийн оюутнуудаар хязгаарлагдаж байснаа хожим нь бүх их сургуулийн оюутнуудыг эгнээндээ багтаав. 2005 оноос ахлах сургуулийн сурагчдад, 2006 оноос 13 нас хүрсэн имэйл хаягтай бүх хүнд нээлттэй болжээ.

Фэйсбүүк эхэндээ зөвхөн компьютерээс ашиглах боломжтой байснаа 2006 оноос эхлэн гар утас, айПод, төрөл бүрийн хөдөлгөөнт төхөөрөмжөөс холбогдох боломжтой болсон бөгөөд энэ боломжийг одоо 250 сая хэрэглэгч идэвхитэй ашиглаж байна.

Фэйсбүүк гэж юу вэ?

2004 оны 2 сард үүсгэн байгуулагдсан фэйсбүүк нь Танд өөрийн эргэн тойронд буй найз нөхөд, хамт ажиллагсад болон танилуудынхаа хоорон дахь харилцаа холбоог улам ойртуулахад тусладаг нийгмийн сүлжээ сайт юм.

Хүмүүс цахим орчинд хоорондоо мэдээлэл солилцох, шинэ танилуудтай болох, сонирхсон мэдээ, мэдээллээ авах, бизнесээ өргөтгөх, хөгжөөнт тоглоом тоглох зэргээр түүнийг маш өргөн хүрээтэйгээр ашиглаж байна.


Monday, June 22, 2009

Ашгүй интернэтэд холбогдлоо


Би гэртээ Жи-Мобайл сүлжээний интернэт хэрэглэдэг. Убунту дээр интернэтэд холбогдож чаддаггүй байлаа. Надаа Жи-Мобайл сүлжээний ЕВДО модем байсан бөгөөд түүгээрээ зөвхөн виндовс үйлдлийн системээс интернэтэд холбогдож чаддаг байсан. Энэ нь Убунту дээр байнга ажиллаж чадахгүй байх хамгийн том асуудал байлаа. Убунтугаас интернэтэд холбогдох санаатай их үзсэн. Олон ч цагийг зарцуулсан.
Харин одоо Убунтугаас интернэтэд холбогдоод үүнийг бичиж сууна. ЕВДО модемоор биш ЭНИ ДАТА смартфоне Жи-Мобайлын сүлжээний халаасны компьютерээр. Халаасны компьютер улам илүү хөгжих болтугай.